,

“ДЭД БҮТЦИЙН  ХЯНАЛТАНД ТАНЫ ОРОЛЦОО”  АЯНЫ ТУХАЙ                                                                                               

Барилгын ажлын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Дэд бүтцийн хяналтанд таны оролцоо” сарын аяныг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, хийх ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж ажиллалаа.

Сарын аяныг танилцуулах самбар, анонсын эх бэлтгэн Зуунмод сумын TBS телевизээр сурталчилж иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг нээлтийн үйл ажиллагаанд оролцохыг мэдээллэлээ. 

Read more: ,

Баяндэлгэр, Баянжаргалан, Архуст, Эрдэнэ сумдад хийгдсэн хяналт шалгалт

Мэргэжлийн хяналтын газрын  2017 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Мэргэжлийн хяналтын даргын баталсан удирдамжийн дагуу Баяндэлгэр, Баянжаргалан, Архуст,  Эрдэнэ сумын төрийн байгууллага болон аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд эрүүл мэнд, боловсрол, соёл, хүнс хөдөө аж ахуй, хэмжилзүйн чиглэлээр  2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ. Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч С.Эрдэнэчимэг, Боловсролын хяналтын улсын байцаагч Ц.Нарантуяа,  эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Р.Цолмон, эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э.Энхтуяа, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.Ундрахбаатар, хэмжилзүйн хяналтын улсын байцаагч Оюунжаргалнар ажиллав. 

Read more: Баяндэлгэр, Баянжаргалан, Архуст, Эрдэнэ сумдад хийгдсэн хяналт шалгалт

Хоолны хурц хордлогоос урьдчилан сэргийлье.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иргэн бүр эрсдлээс сэргийлье

Дулааны улирал болж буйтай холбогдуулан хоол хүнсээр дамжих өвчин, хордлогот халдвараар өвчлөгчсдийн тоо сүүлийн үед ихсэх хандлагатай байна. хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, хадгалалт, хоол бэлтгэх, үйлдвэрлэлийн технологийн горим алдагдах, шууд хэрэглэдэг жимс ногоог угаалгүй идэх, түүхий, дутуу чанасан өндөг болон өндгөөр хийсэн хоол, чанарын шаардлага хангаагүй мах, загас, салат, кремтэй бялуу, /напелион/ нарийн боов зэргийг хадгалах хэрэглэхдээ анхаараагүйгээс тус халдвараар өвчлөх эрсдлийн гол шалтгаан болж байна. Манай аймгийн Батсүмбэр суманд дотуур байранд байрладаг сурагчдын дунд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол илэрлээ. Иймд ард иргэд болон хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна.

Read more: Хоолны хурц хордлогоос урьдчилан сэргийлье.

Аюулгүй хүнс сарын аян

.

“Аюулгүй хүнс , сарын аян” 2017-03-15наас 2017-04-15 ны хооронд явагдаж байна. Аяны нээлт Төв аймгийн Зуун мод сумын Андууд хүнсний зах, Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулиудад  2017-03-15-ны өдөр хийв. Аяны хүрээнд хүүхдийн хоолны зөв сонголт , хоол хүнснээс гаралтай хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж ,хүнсийг хадгалах нөхцлийн талаарх гэх мэт 8 зөвлөмж, Аюулгүй хүнс-Амьдралын баталгаа сэрэмжлүүлэг гаргаад байна

  •  Start 
  •  Prev 
  •  1  2 
  •  Next 
  •  End 

Page 1 of 2

Сарын мэдээ

Сайтын зочид

027021
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
1
25
153
688
27021
Өнөөдөр: 2017-04-28
Go to top