Танилцуулга

     Монгол Улсын Их Хурлын 2002 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 58 дугаар тогтоол, Засгийн газрын мөн оны “Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай” 162 дугаар тогтоол болон Төв аймгийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр  сарын 20-ны өдрийн 20 тоот захирамжаар Төв аймгийн Мэргэжлийн  хяналтын газар нь байгуулагдсан байна.Тус газар нь Санхүүгийн хяналт шалгалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн хяналт шалгалтын, Байгаль орчин, геологи уул уурхай, хүнс, хөдөө аж ахуйн хяналт шалгалтын  хэлтсүүд, захиргаа аж ахуй нэгж гэсэн бүтэцтэй байсан.

    Одоо Мэргэжлийн хяналтын газар нь "Захиргаа удирдлагын хэлтэс", "Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналт"-ын хэлтэс, "Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн  хяналт"-ын хэлтсүүд   болон Сорилтын нэгдсэн лабораторийн тасаг гэсэн бүтэцтэйгээр Төв аймгийн 74042,37 кв.м талбай бүхий 27 сумын нутаг дэвсгэрт Монгол улсын 130 хууль, УИХ-ын 30 тогтоол, Засгийн газрын 234 тогтоол, үндэсний 2669 стандарт,753 дүрэм,журам, заавар 338 норм, нормативын хэрэгжилтэд   хяналт шалгалтын 17 чиглэлээр эрх бүхий 25 улсын байцаагчид хяналт тавьж, хяналт шалгалтын үйл ажиллагааг тогтмол жигд явуулах үүрэгтэйгээр дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн 1,  үйлчилгээний  албан хаагч 9, Сорилтын нэгдсэн лабораторийн  шинжээч, туслах ажилтан 7, нийт 43 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж  байна.

   Сорилтын нэгдсэн лаборатор нь анх химийн шинжээч, нян судлалын шинжээч, лаборант, шил угаагч гэсэн 4 орон тооны бүтэцтэйгээр 2011 онд Мэргэжлийн хяналтын газрын дэргэд байгуулагдан 2012 оны 02 дугаар сарын 15-нд нян судлалын лабораторийг ашиглалтанд оруулж үйл ажиллагааг эхлүүлсэн. 
    Тус Лаборатори нь  2014 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 2 давхар, 480 м2 лабораторийн шинэ барилгатай болж, Монгол улсын Засгийн газрын 2012 оны “Хяналтын итгэмжлэгдсэн лабораторийг нэгтгэх зарим арга хэмжээний тухай” 175 дугаар тогтоолын дагуу Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн харьяа хими, ургамлын үр, хорио цээрийн лабораториудыг 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  нэгтгэн, Стандартчилал хэмжилзүйн газрын даргын 2014 оны 11 сарын 04-ний өдрийн А/340 дугаар тушаалаар сорилтын 3 төрлөөр 56 бүтээгдэхүүнд 298 үзүүлэлтээр хими, нян судлал, тарих үрийн чанарын болон хорио цээрийн сорилт гүйцэтгэхээр 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэж үйл ажиллагааны эрхээ авч ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ