Үр хөндөлт тулгамдаж буй асуудал сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2017 оны 9 сарын 15 118

"Эрүүл мэнд, боловсролын хяналтад–Иргэн таны оролцоо" сарын аяны хүрээнд хууль бус үр хөндөлт, давтан үр хөндөлт, охидын үр хөндөлтөөс сэргийлэх, бууруулах зорилгоор 09 сарын 15-ны өдөр “Үр хөндөлт, тулгамдаж буй асуудал”-аар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэнүүд, Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Төв аймаг дахь салбар зөвлөл, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн эмч, нийгмийн ажилтан, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эмнэлгүүд, ерөнхий боловсролын сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд оролцлоо.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ