Гоо сайхны газруудад хяналт шалгалт хийлээ.

2017 оны 9 сарын 22 269

“Эрүүл мэнд боловсролын хяналтад- иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд  Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гоёлын гоо сайхны газруудад 2017 оны 9-р сарын 15-нд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Зуунмод суманд 3 гоо сайхны салон үйл ажиллагаа явуулдгаас “Гайхамшигт” салон хяналтад хамрагдаж гоёлын гоо заслын газрын эрүүл ахуйн шаардлага, халдвар хамгааллын дэглэмийг шалгах 3.16 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийн үнэлэхэд 66 оноотой, 66,6%-тай их эрсдэлтэй үнэлэгдсэн. Тус салонд арьс салст цоолох ажилбар хийгддэггүй. Илэрсэн дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 12 заалттай албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ