“ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ-БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ” ,“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН-ТАНЫ ОРОЛЦОО” сарын аяны хүрээнд сургалт хийгдлээ.

2019 оны 4 сарын 16 158

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ-БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ” ,“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН-ТАНЫ ОРОЛЦОО” сарын аяны хүрээнд Заамар сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн  асуудал хариуцсан ажилтан, байгаль орчин асуудал хариуцсан ажилтан, холбогдох инженер техникийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.Тус сургалтыг

  • “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”,
  • “Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмыг мөрдөн ажиллах”,
  •  “Уул уурхайн салбарт илэрч буй зөрчлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх нь”,
  • “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, анхаарах асуудлууд”
  • “Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээ, түүнд тавигдах шаардлага”,
  • “Нийгмийн даатгал, түүний ач холбогдол”,
  • “Радио давтамж түүний ашиглалт” сэдвүүдээр чиглэлийн байцаагч нар илтгэл тавьж аж ахуйн нэгжүүдийн асуултанд хариулж, зөвөлгөө зөвлөмжөө өгч ажилласан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ