ТӨВ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЖИЛТНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СУМДЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019 оны 6 сарын 7 90

МХЕГ-ын цахим шуурхайгаас өгсөн үүрэг “аж ахуйн нэгж, байгууллага дотоод хяналтаа сайжруулъя” уриан дор Сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт мэдлэг, ур чадвар олгох, дотоод хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах, хяналт тавих талаар сургалтыг зохион байгуулж, МХЕГ-ын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/1878 албан бичгээр ирүүлсэн дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх талаар өгөх зөвлөмж мэдээллийг өгч, сумын нутаг дэвгэр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж ажилласан. Дээрх сургалтын арга хэмжээнд 20 сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч хамрагдаж, хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээг ВЭБ сайт цахим хуудсанд байршуулж ажилласан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ