Заамар сумын уурхайнуудад шалгалт хийлээ.

2019 оны 7 сарын 2 53

МХЕГ-ын 12 дахь цахим шуурхай хурлаас өгөн үүргийн дагуу Газрын даргын баталсан 19/108 дугаартай удирдамжаар Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллага, бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геологи, уул уурхайн, Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Эрүүл ахуйн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.

Шалгалтанд 11 аж ахуйн нэгж, байгууллага, 3 бичил уурхайн нөхөрлөл хамрагдаж 181 зөрчил илрүүлж 3 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг улсын /ахлах/ байцаагчийн актаар зогсоож, 135 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага, 38 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүрүүлж, 1 аж ахуйн нэгж, байгууллга, 1 бичил уурхайн нөхөрлөл 11500000 төгрөгийн шийтгэл оногдуулж биелэлтийг хангаж ажиллалаа. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ