Төв аймгийн Заамар суманд уул уурхайн олборлогч аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт шалгалт хийлээ.

2019 оны 8 сарын 21 16

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны нэгдсэн төлөвлөгөө, Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Байгаль орчин, Уул уурхайн, Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал, Газар, геодези зураг зүй, Эрчим хүч, Хэмжил зүй, Харилцаа холбоо, Авто тээвэрийн хяналтын чиглэлээр Төв аймгийн Заамар сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Эко алтан Заамар ХХК, Баянгол эко Заамар ХХК, Эм Жи Жи И Си ХХК, Гурван тамга ХХК, Улз гол ХХК, Ай Би Би Ай ХХК, Монгол майнинг энд эксплорэйшн ХХК-иуд төлөвлөгөөт шалгалтанд, Заамар гоулд ХХК-ийн MV-021068, Заамар гоулд ХХК-ийн MV-012439, Уулс Заамар ХХК-ийн MV-000704, Уулс Заамар ХХК-ийн MV-000926, Илт гоулд ХХК-ийн MV-020484, Илт гоулд ХХК-ийн MV-019938, Монполимет ХХК-иудад зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан. АШБ ХХК, Редвулкан ХХК, Эрд хул ХХК-иуд объект үйл ажиллагаа явуулаагүй байна.

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 6 объектод улсын ахлах байцаагчийн хамтарсан 42 заалт бүхий албан шаардлага, 7 объектын улсын ахлах байцаагчийн хамтарсан 32 заалт бүхий зөвлөмж, 1 объектын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн 3 заалт бүхий актаар үйл ажиллагааг нь зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу байгаль орчны хяналтын чиглэлээр 3000000, геологи уул уурхайн чиглэлээр 1000000, харилцаа холбооны хяналтын чиглэлээр 500000, хэмжилзүйн хяналтын чиглэлээр 1000000 төгрөг нийт 7000000 шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ