Төв аймгийн Аргалант сумын эмээлт орчмын аж ахуйн нэгжид шалгалт хийлээ.

2019 оны 8 сарын 30 47

Төв аймгийн Аргалант сумын 2-р баг Цагаан хөтөл гэдэг газар малын дайвар бүтээгдэхүүн болон сэг зэм, ахуйн хогийг ил задгай хаяж байгаль орчин бохирдуулсан, ойр орчим эвгүй үнэр тархсан асуудал ард иргэдээс болон олон нийтийн сүлжээгээр мэдээллэсэн мэдээллийн дагуу Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагчдын ажлын хэсэг шалгалт хийлээ.
Эко Фүүдс Трэйд ХХК -д хяналт шалгалтын ажлыг 8-р сарын 27-ний өдрийн 11.25 цагт эхлүүж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төрийн хяналт шалгалтын тухай хууль, зөрчлийн тухай хууль, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, малын удмын сан эрүүл мэндийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, хог хаягдлын тухай хууль, байгал орчны хуулиудыг удирдлага болгон хяналт шалгалтыг хяналтын хуудасны хүрээнд хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн хамтарсан албан шаардлага өгч ажиллаа. Үүсээд байгаа гол асуудал нь сумын удирдлагууд малын гаралтай хаягдлыг энгийн хог хаягдалтай адилтгаж хаях шийдвэр гаргаж 30х40 хэмжээтэй том нүх 5сард бий болгосноор энэхүү замбараагүй хаягдлын эх үүсвэр бий болсон байна. Тус ААН нь 8р сарын 14нд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлүүлэхэд хур хог үүссэн байсан гэх бөгөөд эмээлт орчмоос ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг иргэд ААН-үүд дур мэдэн хаясныг бидэнд бэхжүүлсэн зураг үзүүлсэн бөгөөд үүнээс үүдэлтэй сэг зэм цугларч орчны эрүүл ахуй алдагдах, гоц халдварт өвчин үүсэх нөхцөл бүрджээ. Бид ААН-р малын гаралтай хаягдал сэг зэмийг устгуулж орчны цэвэрлэгээ хийх үүрэг өгч хэрэгжүүлж ажиллалаа. Сумын удирдлагуудад цаашид энгийн хог хаягдлын цэг болон устгалын цэгийг тусад нь ялгах бүртгэх, хаягжуулж тэмдэгжүүлэх үүрэг өглөө. 30х40 хэмжээтэй том нүхийг устгалын цэгээр бүртгэж орчмын хорио цээр түр тогтоох үүрэг өглөө.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ