Гадаад улс орноос ирж буй Монгол иргэдийг тусгаарлах байрууд бэлэн боллоо.

2020 оны 4 сарын 3 291

Төв аймгийн Борнуур. Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт амралт, сувиллын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ коронавирусын халдварын үед хилийн чанадаас ирэх Монгол иргэдийг тусгаарлан сэргийлэх чиглэлээр түр ашиглуулахаар өөрсдийн байрыг чөлөөлөх шийдвэр гаргасантай холбоотой ЭМЯ, ХЗЯ, ХӨСҮТ, ЦЕГ, ОБЕГ, МХЕГ, Аймгийн МХГ-ын төлөөлөл болон УОК-ын гишүүд хамтран тус байрнуудын байршил, дэд бүтэц, зохион байгуулалт, агааржуулалт, ор дэвсгэр, эд хогшлийн хангалт, халдвар хамгааллын дэглэм, эмчилгээ үйлчилгээ явуулах боломж зэрэгт хамтарсан хяналт хийж асуудлыг шийдвэрлэсэн. Тус үйл ажиллагаанд Баянбуурал, Баянхангай, Баянбайгаль, АНҮТөвийн дэргэдэх ахмадын сувилал, Дуган хад зэрэг амралт сувиллын газрууд хамрагдлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ