Давс бол чимээгүй тахал

2020 оны 4 сарын 3 163

Гараа угаа, маскаа зүү, дархлаагаа дэмж, бас дараахь мэдээллийг тогтож унш...
Монгол улс "Давс ба эрүүл мэнд" Дэлхий нийтийн хөдөлгөөнд 2012 онд нэгдэн орсноор жил бүрийн 03 дугаар сарын 09-ний өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд давсны хэрэглээний талаар тодорхой сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд КОВИД-19 цар тахал гарсантай холбоотойгоор цахимаар мэдээ мэдээллийг хүргэхийг зорьж байна.
Та үүнийг мэдэх үү???
1. Төрөл бүрийн үйлдвэрийн аргаар савласан хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго дээрх Натри /Na/ нь давс юм.
2. Давс хэрэглэхгүй нөхцөл бидэнд яагаад ч байх боломжгүй. Яагаад гэхээр сүү, хонины мах, жимсэнд ч натри байдаг. Натри агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн бараг байхгүй. Огт давс хэрэглэхгүй байхад давсны дутагдалд орно гэж байхгүй.
3. “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хоёр үе шаттай арга хэмжээг 2018-2020 онд хэрэгжүүлж байгаа.
4. ДЭМБ-аас нэг хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэх зөвлөмж гаргасан байдаг. Гэвч Монгол Улсад 2.5 дахин их байдаг байна.
5. Давс нь хүний биед илүүдэл хэмжээгээр орох үед таргалалт, артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, бөөрний чулуу, ясны сийрэгжилт зэрэг маш олон өвчлөл үүсэх шалтгаан болдог.
6. Монгол Улсад цусны даралт ихсэх өвчин нь хүн амын дунд тохиолдож буй зүрх-судасны тогтолцооны өвчлөлийн 49.2 хувийг эзэлж, 10 000 хүн амд 564.3, хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа.
7. Монгол Улсын 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдрын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байдаг.
8. 25-64 насны 10 хүн тутмын найм нь хоногт таван граммаас их давс хэрэглэдэг, нэг нь давсны хэрэглээний талаар огт мэдлэггүй байна.
9. Баруу бүсийн аймгуудийн давсны хэрэглээ хоногт дунджаар 15.4 гр, төвийн бүсэд 9.9гр, хангайн бүсэд 9.4гр, зүүн бүсэд 7.7гр, Улаанбаатар хотод 11.7гр байна.
10. Давс бол чимээгүй тахал

Сүүлд нэмэгдсэн мэдээ