ХООЛ ХҮНСНЭЭС ГАРАЛТАЙ ХОРДЛОГО, ХАЛДВАРТ ХОРДЛОГОД ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛЬЕ

2017 оны 7 сарын 5 96

 

АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД: Үндэсний баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан хэрэглэгч нар ердийн үеийнхээс их хэмжээний хоол хүнс бэлтгэж, ил задгай хүнсний худалдаа, үйлчилгээ мөн ихэсдэг. Иймд хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон авч, зөв хадгалж, хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс та өөрийгөө болон гэр бүлээ урьдчилан сэргийлэх чухал алхам тул дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

 

 

Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо:

•    Өнгө - /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан эсэх
•    Хэмжээ - /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх/ 
•    Хэлбэр - /бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх, лаазласан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолзож буй эсэх/ 
•    Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн эсэх /тунадас, булингар үүссэн эсэх/ 
•    Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх - /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх/
•    Хиам, өндөг / хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон /, нарийн боов, студень, салат, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд борлуулж буй эсэх, 
•    Үнэр - /эвгүй үнэр байгаа эсэх/ амт - /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх/
•    Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сар өдрийг тэмдэглэсэн эсэх, дуусах болон хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг сайтар шалгаж авах нь зүйтэй. 

Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахдаа:

•  Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь +4 өөс +60 хэм байдаг. Иймээс хүнсний бүтээгдэхүүнийг хаяг шошгонд заасны дагуу хадгалах ба түргэн муудах бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш 1 цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ тасалгааны температурт 4 цагаас илүү хугацаагаар хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях 
•  Хоол хүнсийг хэт их хэмжээгээр бэлтгэхгүй байх, хэрвээ илүү гарсан хоолоо хөргөсний дараа саванд хийж, 4 цагаас илүүгүй хугацаанд хөргөгчинд хадгалах 
• Түүхий бүтээгдэхүүн, болсон бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхдээ хооронд нь тусгаарлаж, болсон бүтээгдэхүүнийг дээд, түүхийг нь доод тавиур дээр халгалах нь зүйтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ