Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян өрнөж байна.

2018 оны 4 сарын 20 725

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хүний эрх-Хөдөлмөрлөх эрх” сэдэвт сургалтыг Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн комиссын мэргэжилтэн нартай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 19-ны 14 цагт Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг 28 аж ахуй нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан, хүний нөөцийн ажилтан нарыг хамруулан зохион байгууллаа.

Сургалтаар төсвийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хавсран хариуцдаг / орон тооны бус / ажилтны чиг үүрэг, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх санхүүжилтыг төсөвт батлуулах, тус төсвийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах ажил үйлчилгээнд зарцуулах талаарх ойлголтыг өгч ажилласан. Мөн хөдөлмөрлөх эрх, хүний эрх, эвлэлдэн нэгдэх эрхээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгох сургалтыг амжилттай зохион байгуулж ажилласан байна.

2.Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” мэдлэг олгохыг сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Хүмүүн цогцолбор” сургуулийн 12 дугаар ангийн 60 сурагчдыг хамруулж ажиллалаа.

Тус сургалтаар Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Э.Очирхүү “Аюулыг таних, илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх”, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ж.Баяржаргал “Хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

3.. “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян”-ыг “Эрүүл аюулгүй шинэ үеийн төлөө” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд сарын аяны хүрээнд аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газартай хамтран бодлогын хэлтэс агентлагийн дарга нар, ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн эрүүл ахуй мэргэжлээс шалтгаалах өвчний талаар сургалт зохион байгууллаа.

       

     


 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ