ХЭРЭГЛЭГЧИЙН ХЯНАЛТЫН ХУУДАС

ХЭРЭГЛЭГЧИЙН ХЯНАЛТЫН ХУУДАС

Хэрэглэгчийн хяналтын хуудас Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд МХЕГ “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг нэвтрүүлэхээр болсон ба хяналтын хуудсыг нэвтрүүлснээр Бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн зүгээс тавих хяналтыг нэвтрүүлэх, хэрэглэгч олон нийтийн сонголтоо зөв хийхэд дэмжлэг үзүүлэх мэдээллийн хүртээмжийг сайжруулах боломжтой болох юм. “Иргэд хэрэглэгч хэн бүхэн хяналтын 

 

хуудсыг ашигласнаар худалдан авах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эсрдэлийг тооцон, сонголтоо зөв хийгээд зогсохгүй, үнэлгээ өгөх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой боллоо. МХЕГ-ын хувьд 14 чиглэлээр боловсруулсан “Хэрэглэгчийн хуудас”-нэвтрүүлснээр иргэдийн худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хууль тогтоомжийг сурталчлахад шинэ алхам боллоо” Энэхүү хуудсыг иргэд маань тус байгууллагын вебсайтаас татан авч цаасаар хэвлэн ашиглах, онлайнаар бөглөх боломжтой бөгөөд хэрэглэгчийн өгсөн үнэлгээтэй Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч болон, бизнес эрхлэгчид тогтмол танилцан, дүн шинжилгээ хийж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээн авч ажиллах юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ