“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ШИНЭ ҮЕИЙН ТӨЛӨӨ” уриатай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян өрнөж байна.

“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг тохиолдуулж Төв аймагт “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ШИНЭ ҮЕИЙН ТӨЛӨӨ” гэсэн уриатайгаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлтийн арга хэмжээг  2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Мөнх-Алдарын талбайд нээлээ.

            Тус арга хэмжээнд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороо, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран зохион байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн 23 аж ахуй нэгж байгууллагын 347 албан хаагч, ажилтангууд хамрагдсан байна.

            Энэ удаагийн сарын аяны хугацаанд  ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцлөөр хангахад чиглэсэн урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, зөв дадал, хэвшлийг сурталчлан ажиллах ажлуудыг хамтран зохион байгуулж, зорилтот бүлгүүдэд хүргэхээр төрийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ