“Эрүүл мал - Эрсдэлгүй бүтээгдэхүүн” сарын аян Борнуур суманд нээлтээ хийлээ.

“Эрүүл мал - Эрсдэлгүй бүтээгдэхүүн” сарын аяны нэгдсэн төлөвлөгөө, газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу нээлтийн арга хэмжээг 2018 оны 05 сарын   07-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Борнуур сумын мал эмнэлэг, үржлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, Өгөөмөр, Бичигт, Мандал багийн мал бүхий иргэд, эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын холбогдох ажилтан албан хаагчид, хүнсний худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл явуулдаг 103 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, Мон Эгг ХХК, Зургаан хошуу ХХК, Гарааны Монгол экологийн бордоо ХХК, САМО институтийн харъяа Эрдэнэ хүнс ХХК-ий мэргэжилтэнгүүд мэдээлэл хийлээ. Сарын аян үргэлжилж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ