“ Эрүүл мал-Эрсдэлгүй бүтээгдэхүүн” сарын аян өрнөж байна.

Сарын аяны нэгдсэн төлөвлөгөөний 4 дүгээр бүлгийн 1 дэх заалт Зуунмод мах боловсруулах үйлдвэр, Эрдэнэ сумын Эрдэнэ хүнс само мах боловсруулах үйлдвэрүүд, Баян хаан, Шинэ оргил махны зах, иргэн Г.Батцэнгэлийн худалдаалж буй махны цэгийн гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар хэрэглэгчдийг мэдээллээр хангах ажлын хүрээнд:

Зуунмод сумын 1-р багт байрлан үйл ажиллагаа явуулдаг Баянхаан, Шинэ-Оргил, Ноён уул махны захууд, иргэн Г.Батцэнгэлийн махны дэлгүүрт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар худалдаалж буй мах, малын түүхий эдийн чанар аюулгүй байдал, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээний баталгаажилтын байдал, худалдаа үйлчилгээ эрхэлж буй худалдагч нарын эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байдалд хяналт тавин ажилласан.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ