"Төрийн хяналт -иргэн таны төлөө" сарын аяны хүрээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон элсэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

2018-2019 оны хичээлийн жилд Төв аймгийн хэмжээнд 50 цэцэрлэгт 5600 хүүхэд хүлээн авч, 31 сургуульд 14900 суралцагч суралцаж , нэгдүгээр ангид 1900 сурагч шинээр элсэх урьдчилсан төлөвтэй байна.

Энэ хичээлийн жилд Сүмбэр суманд 100 хүүхдийн, Эрдэнэ суманд 75 хүүхдийн Номин хувийн цэцэрлэг шинээр ашиглалтад орж байна.

Төв аймгийн МХГ-ын даргын баталсан 19/116 тоот удирдамжаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналтыг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нар хамтран хийж гүйцэтгэж байна.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд Зуунмод сумын 4 сургуулийн хичээлийн 6 байр, 3 дотуур байр, 7 цэцэрлэгийн 12 объект нийт 11 боловсролын байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт хийгдэж байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад 84 зөрчил илрүүлж, газар дээр нь арилгах арга хэмжээ авч, улсын байцаагчийн хамтарсан албан шаардлага 2-ыг өгч ажиллаж, хууль сахин мөрдөлтийн хувь 70 хувьтай, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил Зуунмод сумын хэмжээнд 90 хувьтай байна. Мөн сургууль, цэцэрлэгийн унд, ахуйн хэрэгцээний уснаас сорьц авч, лабораторид шинжлүүлсэн.

Сүүлд нэмэгдсэн мэдээ