Төрийн хяналт-Иргэн таны төлөө сарын аяны хүрээнд шинээр баригдаж байгаа барилга байгууламжуудад шалгалт хийлээ.

Батсүмбэр сумын Үдлэг багт “Өгөөмөл-уул” ХХК-ний гүйцэтгэж буй багийн байрны угсралтын ажил, Эрдэнэ суманд “Цомбон тоосго” ХХК-ний гүйцэтгэж буй 160 хүүхдийн сургуулийн дотуур байрны барилгын угсралтын ажил, Баянжаргалан суманд “Төв цогт өлзийт” ХХК-ний гүйцэтгэж буй 75 хүүхдийн сургуулийн дотуур байрны барилгын угсралтын ажил, Баяндэлгэр суманд “Тусгал төв” ХХК-ний гүйцэтгэж буй Соёлын төв/спортын төв/ -ийн барилгын угсралтын ажлын гүйцэтгэлүүдэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн хамтарсан гүйцэтгэгч байгууллагуудад 3, захиалагч байгууллагад 1 албан шаардлагууд тус тус боловсруулж хүргүүлж ажилласан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ