Мэндчилгээ

Мэндчилгээ

Төв сайхан нутгийнхаа зон олондоо болон манай байгууллагын цахим өртөөнд саатан суугаа эрхэм таны энэ өдрийн амар амгаланг эрин          мэндчилж байна.

            Мэргэжлийн хяналтын байгууллага нь 2002 онд нэгдсэн тогтолцоонд шилжсэн бөгөөд анхны хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллага Санхүүгийн хянан шалгах хороо нэртэйгээр 1922 онд  албан ёсоор байгуулагдаж байжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын ажил үйлчилгээний үндсэн хэв шинж нь саяхныг хүртэл зөвхөн хяналт шалгалтын шинжтэй байсан бол одоо хяналтын шинэ хувьсалд орж иргэд, аж ахуйн нэгжүүд дотооддоо өөрсдийн үйл ажиллагаагаа хянах, мөн тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, тандан судлах, эрсдлийг тооцох, тэдгээрт салбар бүрт сургалт зохион байгуулах гэх мэтчилэн олон улсын хяналтын стандарт, арга барилийг нэвтрүүлээд байна. Ингэснээр хуулийн дагуу альваа үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд бидэнтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй болж байгаа нь төр нийгмийн бодит харилцаа гэж бид цохон тэмдэгдэж байна. Цаашид бидны үйл хэрэгт хамтран оролцох иргэдийн оролцоог бид эрэлхийлэхийн хамтаар нийгэмд шинээр орж ирж буй бүтээгдэхүүн, үйлдвэржилт, тоног төхөөрөмжийн хувьсал, шинэ стандарт зэрэгтэй үргэлж хөл нийлүүлэн алхахыг мэргэжил нэгт нөхөд минь хичээнгүйлэн суралцаж явна. 

Нийгэмд өрнөн буй альваа үйл хэрэг нь  хүний аж амьдралын салшгүй нэгэн холбоос бөгөөд үүнийг зохицуулагч нь төр өөрөө болдог. Тэрхүү хүний нийгэмийг эрүүл аюулгүй орчинтой, хүрээлэн буй орчин нь ирээдүй хойч үедээ хүртээлтэй, унаган төрхөө хадгалсан, сэргээгдсэн байх бүхий л цогц бодлогыг төр гаргадаг байх. Төрийн альваа бодлогыг хэрэгжүүлэгч нь дан ганц төрийн байгууллагууд биш гэж би үздэг бөгөөд энэ нь та бид өөрсдийн төрсөн нутаг усаа хайрлан хамгаалах, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах бичигдээгүй журамт үүрэгтэй хэмээн ойлгодог ..... 

хүн бүрийн хараа хяналт нийгмийг тольдох нүд нь болж байг.

Төв сайхан нутгийн зон олон та бүхэн элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.

 

ТӨВ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА  Т.МӨНХСҮЛД

Сүүлд нэмэгдсэн мэдээ