ТОВЧ ТҮҮХ

Сорилтын нэгдсэн лаборатори нь анх химийн шинжээч, нян судлалын шинжээч, лаборант, нярав, шил угаагч гэсэн 5 орон тоотойгоор Мэргэжлийн хяналтын газрын дэргэд байгуулагдан 2011 оны 09 сараас эхлэн мэргэжлийн ажилтнуудаа авч 2012 оны 02 сарын 15-наас дан судлалын шинжилгээг хийж үйл ажиллагааг эхлүүлсэн.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 175 дугаар тогтоол “Хяналтын итгэмжлэгдсэн лабораториудын нэгтгэх зарим арга хэмжээний тухай”-ын дагуу Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн харьяа хими, ургамлын үр, хорио цээрийн лабораториудыг 2012.07.02-нд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн, хими, нян судлал, таримал ургамлын үр хорио цээрийн гэсэн 3 нэгж лабораторитойгоор үйл ажиллагааг өргөтгөсөн.

            Одоогийн байдлаар байдлаар тус газрын сорилтын лаборатори нь боловсон хүчний хувьд лабораторийн эрхлэгч-1, химийн шинжээч-1, нян судлалын шинжээч-2,  ургамлын эрүүл ахуй хорио цээрийн шинжээч-1, лаборант-1, шил угаагч 1 гэсэн 7 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

2014 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 2 давхар, 480 м2 лабораторийн зориулалттай стандартын шаардлага хангасан шинэ барилга ашиглалтанд орж, 2014 оны 11 сарын 04-нд сорилтын 3 төрлөөр 56 бүтээгдэхүүнд 298 үзүүлэлтээр сорил гүйцэтгэхээр 2 жил, 2017 оны 06 дугаар сарын 08-нд сорилтын 3 төрлөөр 62 бүтээгдэхүүнд 333 үзүүлэлтээр хими, хор судлал, нян судлал, тарих үрийн чанарын болон хорио цээрийн шинжилгээ хийж гүйцэтгэхээр 3 жилийн хугацаатайгаар тус тус итгэмжлэгдсэн.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

            Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай хүнс бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд тавих төрийн хяналт шалгалтын ажлын үр дүнг бие даасан, хараат бус магадлан шинжилгээний дүнгээр баталгаажуулан хянаж лабораторийн үйл ажиллагааг MNS ISO/IEC 17025:2007 стандартад нийцүүлэн ажиллахад оршино.

ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ:

  • Хуулиа дээдэлж, дүрэм журмыг чанд мөрдөх
  • Харилцааны соёл хөгжлийг эрхэмлэх
  • Шударга ёсыг дээдлэх
  • Чанарыг эрхэмлэх
  • Эрх тэгш, ил тод байдлыг эрхэмлэх

ЗОРИЛТУУД:

  • Боловсон хүчнийг үе шаттайгаар бэлтгэх замаар шинжээчдийг орчин үеийн нарийвчлал сайтай тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай шинжилгээний арга аргачлалыг төгс эзэмшсэн өндөр мэдлэг, ур чадвартай болгох;
  • ХАБҮЛЛ-ийн ЭШСЭҮТ-ийн Ур чадварын сорилын лабораториос зохион байгуулдаг “Ур чадварын сорилын хөтөлбөр”-т тогтмол хангалттай үнэлгээгээр хамрагдах;
  • Тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лаборатори нь орчин үеийн шинжилгээний арга, аргачлалд тулгуурлан аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ,  худалдаа, хоолны газрууд, эмнэлэг, эмийн сан, урьдчилан сэргийлэх байгууллагууд, сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагууд, төвлөрсөн болон төвлөрсөн бус усан хангамжийн объектуудын үйл ажиллагаанд эрүүл ахуй нян судлал, хүнсний бүтээгдэхүүнд болон бүх төрлийн, таримал ургамлын үрийн дээжүүдэд физик, хими, хор судлал үзүүлэлтээр, тарих үрийн чанарын болон хорио цээрийн шинжилгээг хийж, иргэдийн хүнс, гадаад болон дотоод орчны эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Лаборатори нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж чанар аюулгүй байдлын баталгааг гаргана. Үүнд:

  • Хүнсний аюулгүй үзүүлэлт буюу хүнсэн дэх нян, мөөгөнцөр, физик хими, хор судлалын эрүүл ахуй аюулгүй байдлын зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэх;
  • Орчны аюулгүйн үзүүлэлт буюу хөрс, ус, агаарын хими, биологийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэн тодорхойлох;
  • Ахуйн хими, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнд нян судлалын шинжилгээг хийж эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тодорхойлох;
  • Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол зэрэгт гадаад болон дотоод хорио цээртэй хортон шавьж, хог ургамал илрүүлэн тодорхойлох.
  • Бүх төрлийн таримал ургамлын үр, үр тарианд тариалалтын болон технологийн чанарын шинжилгээ хийх.

Бид СХЗГазрын ур чадварын лабораториос зохион байгуулдаг Ур чадварын тестийн шинжилгээнд 2013-2014 онд 2 удаа, ХАБҮЛЛ-ийн ЭШСЭҮТ-ийн Ур чадварын лабораторийн ур чадварын сорилын хөтөлбөрт 2014-2018 онд 7 удаа оролцож тогтмол хангалттай сайн үнэлгээгээр дүгнүүлэн шинжилгээний ур чадвараа хөндлөнгөөс үнэлүүлж байна.

Мөн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Итгэмжлэгдсэн лабораториудтай улирал бүр хүнс, тарих үр, орчны чиглэлээр сорилтын үр дүнгийн чанар хангалтыг тасралтгүй зохион байгуулж үнэлэлт дүгнэлт өгч цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ